ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын нээлт “13 дугаар зуун” цогцолбор-т болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болсон. Энэ жилийн наадмыг “Hero” интертайнмэнтын Б.Баатар найруулахаар болжээ. Тэрбээр, өөрийн саналаар Үндэсний их баяр наадмыг “13 дугаар зуун” аялал жуулчлалын цогцолбор газарт найруулж хийхээр болжээ. Тус аялал жуулалын цогцолбор газар Улаанбаатар хотоос 96 км-т байрладаг аж.