Бүгд найрамдах Энэтхэг улсад шавилан сууж буй ламхай нарыг эх оронд нь авчрахаар тусгай үүрги йн онгоц өнөөдөр 09:00 цагт Улаанбаатараас хөөрлөө. Уг онгоцоор ирэх хүсэлтээ гаргасан 256 ламхай, Лаос улсаас 10 монгол иргэнийг эх оронд нь авчирна. Ламхай нарын тусгаарлах байрны зардалд 230 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдсэн юм.