ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2020 он гарсаар 9.4 мянган иргэн ажилгүй болжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-12

Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. 2020 он гарсаар албан ёсны бүртгэлтэй 9.4 мянган хүн ажилгүй болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар, олгосон тэтгэмж 33.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн тэтгэврийн даатгалын сангийн зарлага өссөн нь эхний таван сард Нийгмийн даатгалын сангийн зарлага өсөхөд голлон нөлөөлсөн байна. Тус сангийн орлого өмнөх оны эхний таван сартай харьцуулахад 1.9 хувь буурч, зарлага нь 17 хувиар өсжээ. Харин бараа үйлчилгээний үнэ 2020 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг инфографикаар хүргэе.