Францын нийслэл Парис хотод өчигдөр “Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч Эммануэл Макроны шинэчлэлийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Гэвч, жагсаалын үеэр баг зүүж, нүүрээ халхалсан залуус МакДоналдс сүлжээ рестораны салбар болон хэд хэдэн машиныг галдан шатаасан байна.
Энэ хэргийн улмаас 300 орчим хүнийг саатуулжээ.
Тус улсад жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн жагсаалыг зохион байгуулдаг байна. Харин энэ удаагийн жагсаалд хар баг зүүсэн 1200 орчим хүн оролцжээ. Гэвч, жагсаал эцэстээ үймээн болж, цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн 276 хүнийг баривчилжээ.