Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алпах тохиолдол урин дулааны цагт багагүй гардаг. Тэгвэд Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт өгчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гурван минутын дараа очиход нэг ой долоон сартай охин таван метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж амиа алдсан байжээ.