ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүү бензин ууж нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-16

Дэлхийн олон улс оронд гамшгийн эрсдлийг бууруулах өдөр гэж байдаг. Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна. Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай “И” гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй байна. Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд энэхүү мэдээг уншиж байгаа бол та яг одоо өөрийн амьдарч буй орчин тойрон, гэрээ тойруулаад сайтар нэг хараарай. Энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалаарай.