НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах аж.
Тиймээс иргэд 2020 оны тавдугаар дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Түүнээс гадна энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.