Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “зургадугаар сарын 17-ны өдөр 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359 хүнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор ирсэн Беларусийн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ. Энэ хүмүүс 33, 36, 40, 59 настай бөгөөд тэднийг ХӨСҮТ рүү авчирч байна. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, гарлаа. 18-65 хоног эмчлэгдээд гарлаа. 19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна. 201 хүн батлагдаж, 127 хүн эдгэрлээ. 74 хүн эмчилгээнд байгаагаас таван хүн хүндэвтэр байна” гэлээ.