УИХ-ын сонгуугийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн МАН-ын нэр дэвшигчид багаараа ялалт байгууллаа. Тодруулбал, нэр дэвшигч Д.Цогтбаатар 25 мянга, нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил 23 мянга, Ц.Мөнхцэцэг 20 мянган иргэний санал авч ялалт байгуулжээ.
Харин тэдний араас АН-ын гурван нэр дэвшигч болох Р.Амаржаргал, Э.Долгион, С.Эрдэнэболд нар тус тус 10 гаруй мянган иргэдийн санал авч жагсаалтын 4,5, 6-д багтжээ.