Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 216 хүнд хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн энэ сарын 10-нд Нурсултан Улаанбаатар онгоцоор ирсэн. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрлээ. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирусийн халдвар илэрч байгаа тул хяналтыг 21 хоног болгож байгаа нь онож байна. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчдын дотроос нийт 10 хүнээс коронавирус илрээд байгаа” гэлээ.