УИХ-ын найм дахь удаагийн сонгууль ямар нэгэн маргаангүй болж өнөөдөр УИХ-ын шинэ болон хуучин гишүүд албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа. Тэгвэл УИХ-ын байнгын хороодын бүтцэд өөрчлөлт орж магадгүй гэсэн мэдээлэл дуулдлаа.
Тодруулбал, Өргөдлийн байнгын хороог татан буулгаж НББСШУ-ы байнгын хороог хоёр хувааж байгаа аж. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хэмээн хоёр хуваажээ.
УИХ-ын Дэгийн тухай хуулиар байнгын хороодын даргаар нэгээс дээш удаа сонгогдсон гишүүн сонгогдох юм байна. Тиймээс өнөөгийн парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүд Байнгын хороодын даргаар томилохоор ярилцаж байгаа юм байна.