ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-29

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох долоон хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 
 

Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргаж, өнөөдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
 

Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.