ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-03

Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т зайд Ар тархи багийн “Суумхайн даваа” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 21:30 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулжээ. Алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.