2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 3-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn (Сайтад шинэчлэл хийж байгаа тул одоогоор нэвтрэх боломжгүй) системээр наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийн 23:59 цаг хүртэл хийнэ.