Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрөв. Энэхүү нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн юм. Түүнчлэн маргааш буюу энэ сарын 21-нд Токио руу тусгай үүргийн онгоц хөөрч, 260 иргэнээ эх оронд нь авчрах ажээ.