Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 903 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр вирус илрээгүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр долдугаар сарын 04-нд ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Стамбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд, хятадын 191 иргэний шинжилгээ, эмч ажилтан 39 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалд шилжиж байна. Тухайн иргэн нь 31 настай бөгөөд 32 хоног эмчлэгдлээ. Батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж байна” гэлээ.