ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн анхны тохиолдол Умард Солонгост бүртгэгдэж, Бразил улсад 1.6 сая хүн эдгэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-26

Шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл Б.Янжмаа өглөө. Тэрбээр “ Өнгөрсөн 24 цагт дэлхий дахинд 284 мянга гаруй шинэ халдвар, 6000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын дийлэнх нь АНУ,  Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад батлагдсан тохиолдлууд эзэлж байна” гэлээ.  

БНАСАУ

-БНАСАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвартай нь батлагдсан хүний тухай мэдээлэхдээ хоёр Солонгосын дундах, аж үйлдвэрийн цогцолбор хот болох Кэсон хотоор дамжиж энэ  сарын 19-ний өдөр Умард Солонгост хууль бусаар нэвтэрсэн хүн аж. Уг этгээдийг гурван жилийн өмнө Өмнөд рүү оргон зайлсан гэж мэдээлсэн байна.  

АНУ

-АНУ-д  өчигдөр 74,800 гаруй шинэ тохиолдол, 1,145 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол дөрвөн сая 99 мянга гаруй болсноос 145 мянган хүн энджээ.

Бразил

-Бразил улсад өчигдөр 51,100 гаруй шинэ тохиолдол, 1,211 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад нийт өвчилсөн хүний тоо 2,394,000 гаруй болсноос 1.6 сая хүн эдгэрсэн бол 86,400 гаруй нь эндсэн байна. 

БНЭУ

-БНЭУ-д өчигдөр 48,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 1,336,000 гаруй болсон байна. 

ОХУ

-Өнгөрсөн 24 цагт 5,871 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 806,700 гаруй болжээ. 

Япон улс

-Японд өчигдөр 804 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 379 нь Канто бүсэд бүртгэгдсэнээс  295 нь нийслэл Токио хотод байна. Харин үлдсэн 172 тохиолдлын 132 нь Осака хотод бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд халдвар 40-50 насны хүн амын дунд нэмэгдэж байгаа талаар мэдээлжээ. 

БНСУ

-БНСУ-д өчигдөр 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 46 нь гаднаас зөөвөрлөгдсөн. Гаднаас зөөвөрлөгдөх халдвар нэмэгдэхийн хирээр гадаадын иргэдийг үнэгүй эмчилж байгаа бодлогоо эргэн харна гэдгээ ЭМ-ийн сайд нь мэдэгдэв.

БНХАУ

-БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр тус улсын эх газарт өчигдөр 46 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 11 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын 35 халдварын 22 нь Шинжан Уйгур, 13 Далянь хотод бүртгэгдсэн байна.

Хонг Конг

-Хонг Конгт өчигдөр 133 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 126 нь дотоодын халдвар байжээ. Ингээд нийт халдварын тоо 2,505 болсноос 18 хүн энджээ.