Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард үйлдэх тусгай нислэгийг нэмэгдүүлж 14 нислэгээр 2000 гаруй иргэнийг татаж авахаар болсон. Тухайлбал, энэ сарын 28, 29-нд Сөүл рүү, долдугаар сарын 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Түүнчлэн өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байгаа ажээ.