Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдварт өвчин судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн лаборатори зэрэгт нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд вирус илэрч, бусдаас нь вирус илрээгүй. Вирус илэрсэн хүн нь энэ сарын 20-нд Франкфурт-Улаанбаатар нислэгээр ирсэн. Дөрвөн иргэн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. 289 батлагдсан тохиолдлоос 220 нь эдгэрч, дараа, дараагийн шатанд шилжсэн” гэлээ