ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким, Трампын уулзалтын товыг удахгүй зарлана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-02

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтын өдөр, газрыг ойрын хугацаанд зарлана гэж мэдэгджээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Уулзалтын талаар яг одоо ярилцаж байгаа. Ойрын хэд хоногтоо багтаад газар болон өдрөө зарлачих байх” гэж хэлсэн байна.

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгуулахад тохиромжтой 2-3 газрыг авч хэлэлцэж буйгаа мэдэгдсэн удаатай. Харин өчигдөр Солонгосын хойгийн цэрэггүй бүс Панмунжом тосгонд уулзалт хийж магадгүй гэдгээ илэрхийлж байсан юм.