ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахилгаан автобус сард 197 сая төгрөгийн хэмнэлттэй гэлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-25

2019 оны долдугаар сараас нэг ширхэг цахилгаан автобусыг туршилтаар дөрвөн улиралд үйлчилгээнд ашиглаж нийт 48 мянган км замыг туулжээ. Цахилгаан автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн дизель автобустай харьцуулахад 90.4 хувийн бага зардал гаргаж байгаа талаар албаны хүмүүс онцоллоо. 

Өөрөөр хэлбэл, Цахилгаан автобус нь энгийн дизель автобустай харьцуулахад шатахуун, тос тослох материалын зардлаас нэг ширхэг автобус 4.2 сая төгрөгийн хэмнэлт гаргана. Иймээс 46 цахилгаан автобус сард 197 сая төгрөг, жилд 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллана гэж тооцоолж байгаа аж.

Зээлийн эргэн төлөлтөд сар бүр 391 сая төгрөгийг төвлөрүүлэх ба уг төлбөрийн 50.4 хувийг шатахуун, тослох материалын хэмнэлтээс, 49.6 хувийг нь машин цагийн зардлаасаа төлж барагдуулах бүрэн боломжтой аж.