ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн ордны энэ хичээлийн элсэлт ирэх даваа гарагт эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-03

Монголын хүүхдийн ордон 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ ирэх даваа гарагт авах аж. Энэ хичээлийн жилд нийтдээ урлаг, уран бүтээл болон гадаад хэлний гэх мэт нийт 24 төрлийн дугуйланд бүртгэл хийх юм байна. Дугуйлангуудад ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой аж. Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр очих шаардлагагүй. Зөвхөн эцэг эх нь хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар болон нэг хувь цээж зургийг авч очин бүртгүүлнэ. Харин бүжиг, дуулаач, драм болон хөгжмийн дугуйланд орох хүүхдүүд бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм байна.