Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэд өнгөрөгч сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, сувилалд тусгаарлагдсан найм, тусгаарлан ажиглах байранд байгаа 37, тандалтын дөрөв, Увс аймагт тусгаарлагдсан тав, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн “Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 эдгэрч, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас ес нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.