ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-07

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг Тээврийн цагдаагийн алба хүлээн авсан байна. Ослын улмаас 13 хүн гэмтсэн аж. Түүнээс найм нь бага насны хүүхэд байжээ. Мөн энэ сарын 6-ны шөнийн 01:50 цагийн үед Баянзүрх дүүргийн X хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд “Toyota Prius” маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолдсон хэрэг гарсан байна. Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нарын дөрвөн хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус, тус шалгаж байгаа ажээ.