ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-08

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийх 12 удаагийн тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,  Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэх бөгөөд ингэснээр нийт 13 удаагийн тусгай нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу есдүгээр сарын 3-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд байна.

  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  •  9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.