ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-09

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ  сарын 7,8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.Тухайлбал, өнгөрөгч сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинижлгээ, өнгөрөгч сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ, наймдугаар сарын 20-нд Алтанбулагаар орж ирсэн 45 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 45 жолоочид мөн халдвар илрээгүй. Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 20, сувилад байгаа 10, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүнд шинжилгээ хийлээ. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа. Түүнээс  сувиллын ажиглалтад ес, гэрийн ажиглалтад 29 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний наймынх нь биеийн байдал хөнгөн, зургаа  нь хүндэвтэр байна” гэлээ.