Коронавирусын талаарх Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 799 сорьцонд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Харин хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн ажээ.