Хөвсгөл аймгийн Жаргалант суманд энэ сарын 9-ний өдөр гэр бүлийн хоёр хүнийг галт зэвсэг ашиглан, амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл хэргийн газраас зугтсан 23 настай Б-гийн цогцсыг өчигдөр цагдаагийн алба хаагчид аймгийн нутаг дэвсгэрээс олсон аж. Энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.