БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхах юм байна.