ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ногоон тeхнологи-2020" өдөрлөг болж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-02

Халаалт дулааны эко шийдэл, ногоон тeхнологийг хэрэглээнд хэвшүүлэх "Ногоон тeхнологи-2020" өдөрлөг эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэн ажиллаж байгаа нь иргэд, бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй Лэд гэрэл, бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал бүрэн шатаах зуух зэрэг 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Ногоон тeхнологи-2020" өдөрлөг 2 өдөр үргэлжилнэ.