“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэрт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.08/ болж байгаа билээ. Энэ удаагийн шүүх хуралдаан өглөө 10.00 цагт эхэлсэн боловч 10.38 цагт түр завсарлав. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээрс сард иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг нээж, Г.Загдааг мөрдөн шалгаж ажиллагаа явуулсан юм.
Д.Халиунаа нь олон нийтэд мэдэгдэхдээ, “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас “Зөв амьдрах ухаан” ТББ-н тэргүүн Г.Загдаад хэрэг нээгээд зогсохгүй, Цагдан хорин 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.