Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилсон аж. Тодруулбал, Хотын даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Б.Одсүрэн нарыг тус тус томилохоор шийдвэрлэжээ.
Үүнийг өнөөдрийн хуралдаанаар баталгаажуулах юм. Ж.Сандагсүрэнгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан нэгэн. Түүнийг намын нөхөд нь сайн менежер хэмээн нэрлэдэг.
Харин Б.Сүхбаатарын хувьд НОСК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд орон сууц, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж чадсан гэдгээрээ давуу талтай. Харин Н.Баярчимэг, Д.Ихбаяр, З.Төмөртөөмөө, Б.Одсүрэн нарын хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдон, ажиллаж байгаа юм. Тэгсэн хэдий ч тэдний мэргэжил мэдлэг хотын хөгжилд хэрэгтэй гэж олонхиороо шийдвэрлэжээ. З.Төмөртөөмөөг УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх байснаар нь илүү сайн мэддэг билээ.