ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Бум-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-29

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ иогийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээлэл баримтын хамт гарсан билээ. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулж, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон байдаг. Мөн өөрөө 45 сая төгрөгийг нь авсан.

Түүнчлэн SHANGRILA SPORT CENTER -ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулж, нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлсэн талаарх баримтыг дэлгэсэн юм. Тэгвэл өөртөө урамшуулал олгодог Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.