Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ЕБС-ийн сурагчдыг хугацаанаас нь өмнө амрааж магадгүй гэсэн мэдээлэл байгаа билээ. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад, “ЕБС-ын сурагчдын амралтыг ханиад томуунаас шалтгаалан наашлуулах талаар БШУЯ яриагүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хугацаанаас нь өмнө амраана гэсэн байна. Энэ нь худал мэдээлэл. Сурагчдын өвлийн амралт зохих хуваарийн дагуу ирэх сарын 21-нээс амарна” гэв.