Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Ард кино театр"-ын орчим байрлах "CIRCLE K" дэлгүүрт өнгөрөгч сарын 1-ний өдөр нэгэн эмэгтэй дутуу төрж, хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан билээ. Ээждээ хаягдсан хүү эмнэлгийн тусламж авч, бие нь дээрдэж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байсан ч, өнөөдөр өглөө үүрээр нас баржээ.
Хүүг аавыг нь сахиж байжээ. Харин ээж нь хүүгээ авахыг хүсээгүй бөгөөд төрүүлэхдээ 00-ын усанд урсгахыг санаархсан, ам хамарт нь кофены шаар чихэж, хогийн саванд хаясан гэж мэдээгүй гэсэн мэдүүлгийг өгчээ.
Одоогийн хүүгээ хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.