УОК: 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, түүний эхнэрээс дөрвөн хоногийн дараа коронавирус илэрсэн. Тиймээс нийслэлд гурван хоног хөл хорио тогтоолоо.
-Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээг гурван хоног хаалаа.
-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.
-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.