ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ бүрэн зогсов

O.Admin
2020-11-12

Өчигдөр орой гаргасан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байгаа аж.

Бэлэн байдалд шилжих тогтоол гарсан энэ сарын 11-ний өдрийн 03:00 цагийн байдлаар / УОК-ын тогтоол гарах үед/ УБ-Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -Улаанбаатар чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсан аж.

Улмаар, УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулжээ.

Харин өнөөдрийн байдлаар  Орон нутгаас - Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч тээвэрлэлтэд гарсан байна. Өнөөдрийн 11:40 цагийн байдлаар Улиастай-Улаанбаатар чиглэлд 11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирснээр хот хоорондын тээвэр дуусч зогссон аж.