Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийслэлд бүртгэгдээд, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрлээ. Өөрөөр хэлбэл, жолооч Д-гийн дөрвөн настай хүүхдээс халдвар илэрсэн. Мөн хоёрдогч хавьтал 2775 хүний илрүүлж 646 хүний шинжилгээний хариу гарч, covid-19 илрээгүй. Жолооч Д-гийн ойрын хавьтлын нийт батлагдсан тохиолдол долоо боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрч, нийт 416 боллоо” гэлээ.