ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэнтийн хоёр иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-17

Улаанбаатараас   энэ сарын 15-нд хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн хоёр иргэнээс коронавирус илэрсэн билээ. Шинжилгээг  түргэвчилсэн оношлуураар хийсэн бөгөөд хоёр нь эерэг гарснаар тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал,  Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, тус аймгийн төв Чингис хот болон бүх сумын автомашины хөдөлгөөнийг зогсоосон юм. Мөн  иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалт хийж байна. Тэдний PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна.