Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Энэ сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд яаралтай хариу арга хэмжээг авч ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүллээ. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн энэ сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болсон. Мөн алба хаагчид буюу багш ажилтнууд, мэргэжлийн анги албадууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгч зэрэг 10 гаруй иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн” гэлээ.