Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ сарын 16-нд нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд, нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна. Ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн. Нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй” гэв.