Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ны 17 цагаас хойш ХӨСҮТ-д нийт 37 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдэсэн нийт тохиолдол 555 боллоо. Харин үүнээс дотоодын халдварын тоо 120 болж байна.
Тодруулбал, Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3625 шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд 1 хүнээс халдвар илэрлээ. Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч 1 иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.
Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнгээр
- Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
- Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
- Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
- Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.