АНУ-ын Жоржиа мужид өчигдөр цэргийн тээврийн нисэх онгоц осолджээ. Онгоцонд нийтдээ есөн хүн зорчиж явсан бөгөөд тэдний тав нь нас барсан бол үлдсэн дөрвийнх нь биеийн байдал туйлын хүнд үхэл, сэхлийн ирмэгт байгаа тухай албаныхан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Тус онгоц Пуэрто Рикогийн цэргийн армийн С130 загварынх аж. Осол өчигдөр өглөө 11.30 цагийн үед болсон байна. Хохирогчид бүгд цэргүүд байжээ. Сүүлийн үед АНУ-ын армийн нисэх онгоцнууд осолдсон тохиолдол хэд хэдэн удаа гарч байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд Лас Вегаст F16 онгоц осолдож, нисгэгч нь амь үрэгдсэн билээ.