Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал, 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар 1005, PCR шинжилгээнд хамруулахад хүнийг хамруулахад 12 -оос нь коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх "Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг Баянзүрх дүүрэгт 15 цэгт авч байгаа. Ойрын хугацаанд 4 болон 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу" гэв.