Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 4176 хүнд PCR шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр нийт 13 хүнээс халдвар илэрлээ. Тухайлбал, Улаанбаатарт хотод гурав, Сэлэнгэ аймагт дөрөв, Орхон аймагт дөрөв, Дархан-Уул аймагт хоёр тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод короновариусийн халдварын нийт 63 тохиолдол батлагдаад байна.
• Баянгол дүүрэг -16
• Сонгинохайрхан дүүрэг-10
• Баянзүрх дүүрэг -17
• Сүхбаатар дүүрэг 11
• Хан-Уул дүүрэг-7
• Багануур дүүрэг -1
• Чингэлтэй дүүрэг -1