Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 300 болсон. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн.
Улаанбаатар хотод батлагдсан дотоодын халдавр:
- Баянгол дүүрэг -16
- Сонгинохайрхан дүүрэг -10
- Баянзүрх дүүрэг -18
- Сүхбаатар дүүрэг -12
- Хан-Уул дүүрэг -7
- Багануур дүүрэг- 1
- Чингэлтэй дүүрэг- 1