Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тухайлбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинаар нутагтаа очсон аж. Монгол Улсад Covid-19 төмөр зам дагасан таван аймаг болон нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол энэ удаад Архангай аймагт халдвар нэмэгдээд байна.