ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Автобус-1"-ийн таван хүний түргэвчилсэн оношлуур эерэг гарсан уу

O.Admin
2020-12-04

Жолооч Д-тай ойрын хавьтал байсан бариачтай нэгдүгээр хавьтал болсон "Автобус-1" баазын жолоочийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг өнөөдөр өглөө ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.Амбасэлмаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл жолоочийг энэ сарын 30-наас хоёрдугаар хавьтал хэмээн тусгаарлаж эхэлсэн ч өмнөх өдрүүдэд ажлаа хэвийн хийж байсан аж. Тиймээс тус баазын 500 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж эхлээд байна. Урьдчилсан байдлаар 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлажээ.

Өнгөрсөн шөнөөс эхлэн авч эхэлсэн түргэвчилсэн оношлуулаар эхний ээлжинд таван хүний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Гэвч өнөөх л шинжилгээ авах зай байхгүй, хоорондоо чихэлдсэн байдалтай байгааг иргэд шүүмжилж байна. 

Иргэдийн тухайд явсан газар, уулзсан хүнээ тэр дор нь санахгүй байгаагаас ойрын хавьтлыг илрүүлэх талаар хүндрэл гарч буйг эмч нар учирлав. Тиймээс иргэдийг шаардлагатай биш бол гадуур гарахгүй байхыг сануулж байна.