ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Техникийн спирт уусан дөрвөн хүн амиа алдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-06

Төв аймгийн Заамар суманд өчигдөр метилийн спирт ууж амиа иргэд амиа алдлаа гэх мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсан билээ. Тэгвэл ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ мэдээллийг үнэн гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичил уурхайд техникийн спирт уусан долоон хүний нэг нь газар дээрээ нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан бол гурван хүн эмчлүүлж байгаа аж. Төв аймагт архи согтууруулах ундааг хориглоогүй бөгөөд арванхоёрдугаар сарын 01-нээс сулруулсан аж.

Гэсэн ч эдгээр иргэд яагаад спирт уусан гэдгийг шалгаж байна гэлээ. Архи согтууруулах ундааг нийслэл хотод хорьсноос хойш хоногт дунджаар 100 орчим иргэн эрүүлжүүлэгдэж байгаа аж. Энэ нь шагийн архи зарж буйтай холбоотой юм. Гэхдээ гэмт хэргийн гаралт буурсан нь давуу тал болж буй ч эмнэлгийн болон техникийн спирт уусан ийм тохиолдол гарахгүй гэсэн баталгаа алга байна.

Техникийн спирт нь маш хортой, архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй байдаг. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг. Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг. Эмчлэхгүйгээр 2-3 хоногийн дараа сохрох аюултай.