Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ.
Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Тухайлбал, Франкфуртээс 160, Токиогоос 160, Сөүлээс 250 нийтдээ 570 иргэнээ эх оронд нь авчрах юм байна. Угтаа, 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөжээ.